Pages

Sunday, November 28, 2010

Монголын овог аймгууд

А
1. Авгас
2. Авгачуул
3. Авхайнхан
4. Алагчууд
5. Алтанхан
6. Амбагайт
7. Анга
8. Андагай
9. Ар тогоруутан
10. Асуд
11. Аягачин

Sunday, November 14, 2010

Төрийн тамга



Аливаа төр улсын эрх засаг, сүр хүчний бэлгэдэл нь тамга болно. Сурвалж бичгийн мэдээгээр манай тооллын өмнөх 4-1 зууны үеийн Хүннү улсын хаан Шаньюй нь төрийн тусгай тамгатай болжээ. Мөн 4 зууны үед байсан Монгол угсаатны Тоба улсын хаан нь “Хүрэн цацаг оосортой алтан тамгатай” байжээ. 8 зууны үеийн Найман аймгийн тэргүүлэгч “Алтан тамгатай” байсан ба түүнийг хадгалдаг тамгачтай байсан. 8 зууны үед Монгол гүрэн үүссэнээс хойш төрийн Хасбуу (Хаш) тамга хэрэглэх болжээ.

Төрийн дуулал

Төрийн дууллалын аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар, үгийг Ц.Дамдинсүрэн зохиожээ. 20-р зууны явцад Монгол улс нь хэд хэдэн төрийн дуулалтай байсан юм. Эхнийх нь 1924-1950 он хүртэл, хоёрдох нь 1950-1962 он хүртэл, гуравдахь нь 1961 - 1991 он хүртэл хэрэглэгдэж байв. 1991 оноос хойш 1950 оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байгаа боловч 2 дахь бадгийг (Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсанг магтсан) устгасан байна. 2006 оны 7 сарын 11-ээс Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Чингис хааныг магтсан болгож шинэчлэжээ.

Төрийн сүлд



Монгол улсын төрийн сүлд нь коммунист засаглал унасны дараа 1992 онд хэрэглэгдэж эхэлсэн.Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Saturday, November 13, 2010

Монгол бичиг



Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би ! Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл! Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...


хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.

Төрийн далбаа




Монгол улсын төрийн далбаа
Одоогийн Монгол улсын төрийн далбаа нь 1992 оны 12 сарын 2-оос эхэлж хэрэглэж ирсэн. Улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг.Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

Saturday, November 6, 2010

Монгол

Монгол улсын төрийн тамга:

Монгол улсын төрийн Соёмбо:

Монгол улсын төрийн сүлд:

Монгол бичиг:

Монгол улсын төрийн далбаа:

Wednesday, November 3, 2010

Хүннү гүрэн



Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий. Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд "яньжи" болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий

Чингис хааны товчхон түүх




Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

Анхны бичлэг

Блог дах анхны бичлэгээ бичиж байна.

Монголоо гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн Монгол Залуу
Монголынхоо төлөө санаа зовсон жирийн нэгэн Монгол Залуу
Дэлхийн талыг эзэлж байсан Чингис Хаанаараа бахархаж Монгол Залуу