Аливаа төр улсын эрх засаг, сүр хүчний бэлгэдэл нь тамга болно. Сурвалж бичгийн мэдээгээр манай тооллын өмнөх 4-1 зууны үеийн Хүннү улсын хаан Шаньюй нь төрийн тусгай тамгатай болжээ. Мөн 4 зууны үед байсан Монгол угсаатны Тоба улсын хаан нь “Хүрэн цацаг оосортой алтан тамгатай” байжээ. 8 зууны үеийн Найман аймгийн тэргүүлэгч “Алтан тамгатай” байсан ба түүнийг хадгалдаг тамгачтай байсан. 8 зууны үед Монгол гүрэн үүссэнээс хойш төрийн Хасбуу (Хаш) тамга хэрэглэх болжээ.
Энэ үеийн тамганы дурсгал нь 1246 онд Монголын хаан Гүюгээс Ромын пап ламд илгээсэн бичигт дарсан тамганы дардас юм. Тэр тамганы үг нь:
Мөнх тэнгэрийн хүчин дор
Их Монгол улсын далай хааны зарлиг
Ил булха (харь орны)
Иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” гэсэн байна.
14 зууны үеийн дөрвөлжин суурьтай, суурин дээрээ хэвтээ араатан( барс )-ы дүрсэн бариултай тамга Хархорин хотоос олдсон байна. Тэр үед төрийн хаш тамга, алтан тамга хэрэглэх журам тогтсо нбөгөөд тараах өргөмжлөл (сайшаалын үнэмлэх)-д тэргүүн дэд зэрэг бол хаш тамга хэрэглэх, гурваас тавдугаар зэрэгт алтан тамга хэрэглүүлэх болгожээ. 15-16 зууны үед “Их тамга”, “Алтан тамга” хэрэглэж байсан гэдэг.
No comments:
Post a Comment