“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмэээ заажээ.
Монгол улсын төрийн далбааг, "Хос загас" Загаснууд нар зөв тийш эргэсэн байдалтай байдаг. Дан материал дээр хийсэн далбааг зөв талаас нь харахад хос загас нар зөв тийш хандсан байх учиртай, давхар материалаар оёж үйлдсэн далбаан хос загас аль ч талаасаа харсан зөв тийш хандсан байх учиртай.
Монгол улсын төрийн далбаа, дээд хэсэгт байрлах "Гал" Монгол овог аймгуудын туг далбаа, тамга сүлдэнд "Гал, Нар, Сар" орсон байх нь элбэг. Дүрс хэлбэрийн хувьд ч үнэн зөв, оновчтой алдаагүй зурж үйлдэх ёстой. Төрийн далбаан дээд дээд хэсэгт байрлах галыг "лянхуа цэцэг","хонхон цэцэг","эрлэгийн элчийн сэрээ" зэргээр орлуулан зурсан байдаг нь туг далбаа утга санааг утга санааг үгүй хийж буй хэрэг бөгөөд "Гал" хэмээх зураглалыг өөрчилж байгаа нь төрийн далбаагаа гутаан доромжилж байгаа сонгодог жишээ юм.
27 дугаар зүйл. Хариуцлага
1. Энэ зүйлийн 5 дугаар зүйлийн З, 8 дугаар зүйлийн 8, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг санаатайгаар зөрчсөн бол иргэнд 5000 – 10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2. Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнд 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
З. Торгох шийтгэлийг шүүгч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн
байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна……………
No comments:
Post a Comment