Pages

Saturday, November 13, 2010

Монгол бичиг



Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би ! Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл! Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...


хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.



Монгол бичиг нь 12-р зуунаас Монгол хэлэнд хэрэглэгдэх болсон бичиг юм. Мөн өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.

Чингис хаан Найман аймгийг довтлон нэгтгэсний дараа тус аймагт хэрэглэгдэж байсан уйгаржин бичгийг авч, албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурддаг. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уйгаржин бичиг нь Сири үсгээс гаралтай агаад Согдуудаар дамжин Уйгар, Монголд нэвтэрсэн гэж судлаачид үздэг.

Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр бага сага ялгаатай байдаг. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш гүүшийн зохиосон галиг үсэг уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, уг үсгээр олон монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.

No comments:

Post a Comment