Pages

Friday, December 31, 2010

Сургаж өгнөө

Сургаал үгс:
  • Нэр төр бол гадаад хүн, хүн чанар бол дотоод хүн
  • Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүрт таалагдах хүсэл
  • Согтуурал бол сайн дурын солиорол мөн
  • Урт настай зүйл бол аугаа, шударга зүйл урт настай
  • Чамайг ойлгох гэж бүү ай, бусдийг ойлго
  • Согтуурал бол солиоролын дасгал
  • Хамгийн чухал нь хүнийг сэтгэн бодоход сургах
  • Зүрх толботсоноос нүүр улайсан нь дээр
  • Хямгач хүн хамгаас баян, харамч хүн бүхнээс ядуу
  • Хэн ч цаг үргэлж ухаантай байдаггүй
  • Худал хэлж цэцэн үл болдог, хулгай хийж баатар үл болдог
  • Хэн ч нэр төрөө худалдаад баяждаггүй
  • Гүйж яваад унадаг, мөлхөж яваад ундаггүй

Wednesday, December 1, 2010

Гэрлэх санал

Өвөрмөц нэгэн гэрлэх санал нийлүүлээд уншаарай.

Чинбаа гэхэд ордог Ч

Иринагийн И

Найдангийн Н

Амраагийн А

Ургийн холбоо

Нэг удамтай ах дүү, төрөл төрөгсдийг хүн бүрээр тэмдэглэж, үе улируулан хөтлөхийг угийн (удмын) бичиг гэнэ.

Монголчууд эрхэмлэн ирсэн ураг төрлийн холбоог ураг удам, элгэн садан, төрөл төрхөм, авга ач, нагац зээ зэрэг ерөнхий шинжтэй бүлэг хүмүүсийн нэр, харилцаагаар илэрхийлж ирсэн онцлогтой. Эдгээр ерөнхий нэрийн зарим нь нутгийн аялгууны төдий зөрөөтэй ч нийт монгол хэлэнд ойлгомжтой байдаг.

Хайртыгаа хайрлах 50-н арга



  1. Эхлээд өөрийгөө хайрла
  2. Өдөр бүр дотноор тэврэлдэн унт
  3. Өглөөний цайгаа хамт уу
  4. “Би чамд хайртай” гэж алхам тутамдаа хэл
  5. Дандаа урам хайрлаж бай

Хүний амьдралын найман мөчлөг

  1. Нярай үе (0-1). Энэ үед хүнд итгэж сурдаг. Тэрхүү итгэл хөсөрдвөл насан туршид итгэхээ больдог
  2. Мөлхөө үе (1-2). Бие дааж сурдаг. Мөлхөж сурахдаа өөртөө итгэж сурдаг, эс бөгөөд хараат, өөрийгөө үнэлэх мэдрэмж нь төлөвшдөггүй
  3. Сургуулийн өмнхө нас (3-5). Санаачлагыг гартаа авч бусдаар хэлүүлэхгүй бодож сэтгэдэг. Сониуч зан ургуулан бодох чадвар хөгждөг. Эс бөгөөд насанд хүрсэн хойноо ч удирдан хошуучлах, эрсдэлтэй алхам хийх чадвар мөхөс болно
  4. Сургуулийн нас (6-12). Өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл, бүтээлч чанар дүүрэн байдаг. Эс бөгөөс насанд хүрсэн үедээ олны дунд нийтэч байж чаддаггүй.
  5. Өсвөр үе (13-20). Би гэсэн бодгаль төлөвшиж, зорилгоо цаг хугацааны дотор зохицуулах нийгэмд удирдагч, эсвэл дагалдагч байх үүргээ ухамсарлаж, дасан зохицох гээд завгүй байдаг. Эс бөгөөс цаашид хаашаа явахаа мэдэн будилсан хүн болж хувирдаг.
  6. Залуу нас (21-40). Хувийн дотно харилцаа төлөвшдөг. Залуу насандаа хайрлах, хөдөлмөрлөх хамт олны дунд ордог. Эс бөгөөс зожиг, сексийн таашаалгүй, эвдэн сүйтгэх хорлон санаатай болдог.
  7. Насанд хүрсэн үе (41-60). Өөртөө болон бусдад энэрэнгүй хандана. Өөрийн хийж буй алхам бүртээ итгэлтэй, сэтгэл хангалуун, бардам алхах үе. Эс бөгөөс хөшүүн, идэвхигүй амиа хичээсэн, бусдад урам зориг хайрладаггүй хүн болно.
  8. Нас тогтсон үе (61-ээс дээш). Амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж төрдөг. Санасандаа хүрч, үхлийг тайван хүлээж авдаг. Өмнөх амьдралын бүх мөчлөгт эерэгээр хандаагүй бол ганцаардмал, үхлийг айдас түгшүүртэй угтдаг.

Бүсгүйчүүд



Бүсгүйчүүд гайхамшигтай

Бүсгүйчүүд хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг

Бүсгүйчүүд уйлахыг хүссэн үедээ дуулдаг

Бүсгүйчүүд аз жаргалтай байхдаа уйлдаг

Бүсгүйчүүд бас бухимдсан үедээ инээдэг