Бүсгүйчүүд гайхамшигтай
Бүсгүйчүүд хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
Бүсгүйчүүд уйлахыг хүссэн үедээ дуулдаг
Бүсгүйчүүд аз жаргалтай байхдаа уйлдаг
Бүсгүйчүүд бас бухимдсан үедээ инээдэг
Бүсгүйчүүд итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
Бүсгүйчүүд шудрага ёсны төлөө босдог
Бүсгүйчүүд илүү төгс шийдэл байгаа гэж итгэсэн цагаа
Үгүй гэсэн хариулт хүлээж авдаггүй
Бүсгүйчүүд хүүхдүүдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
Бүсгүйчүүд айж сандарсан найзаа дагуулаад эмчид очдог
Бүсгүйчүүд бусдаас болзол шаардалгүй хайрладаг
Бүсгүйчүүд үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
Бүсгүйчүүд найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
Бүсгүйчүүд шинэ хүн мэндлэх, эсвэл хурим болохыг сонсоод баярладаг
Бүсгүйчүүд андыгаа алдахад харамсан гашууддаг
Бүсгүйчүүд гэр бүлийнхнээсээ хагацахад энэлэн гашууддаг
Бүсгүйчүүд чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
Бүсгүйчүүд бусдын шархалсан зүрх сэтгэлийг
Тэврэлт, үнсэлт хоёроор анагааж чаддаг гэдгийг мэддэг
Бүсгүйчүүд бүхий л хэмжээ, өнгө, хэлбэр галбиртай
Бүсгүйчүүд чамайг хэрхэн халамжилдгаа харуулах гэж
Бүсгүйчүүд чам руу машинаар очино, онгоцоор ниснэ
Бүсгүйчүүд алхана, гүйнэ, и-мэйл бичнэ
Бүсгүйчүүдийн зүрх сэтгэл дэлхийг хөдөлгөдөг
Бүсгүйчүүд гэр бүлийнхэндээ болон найз нартаа сэтгэл санааны дэм өгдөг
Бүсгүйчүүдэд ярих зүйл ч бий, бас өгөх зүйл ч их бий
No comments:
Post a Comment