- Нярай үе (0-1). Энэ үед хүнд итгэж сурдаг. Тэрхүү итгэл хөсөрдвөл насан туршид итгэхээ больдог
- Мөлхөө үе (1-2). Бие дааж сурдаг. Мөлхөж сурахдаа өөртөө итгэж сурдаг, эс бөгөөд хараат, өөрийгөө үнэлэх мэдрэмж нь төлөвшдөггүй
- Сургуулийн өмнхө нас (3-5). Санаачлагыг гартаа авч бусдаар хэлүүлэхгүй бодож сэтгэдэг. Сониуч зан ургуулан бодох чадвар хөгждөг. Эс бөгөөд насанд хүрсэн хойноо ч удирдан хошуучлах, эрсдэлтэй алхам хийх чадвар мөхөс болно
- Сургуулийн нас (6-12). Өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл, бүтээлч чанар дүүрэн байдаг. Эс бөгөөс насанд хүрсэн үедээ олны дунд нийтэч байж чаддаггүй.
- Өсвөр үе (13-20). Би гэсэн бодгаль төлөвшиж, зорилгоо цаг хугацааны дотор зохицуулах нийгэмд удирдагч, эсвэл дагалдагч байх үүргээ ухамсарлаж, дасан зохицох гээд завгүй байдаг. Эс бөгөөс цаашид хаашаа явахаа мэдэн будилсан хүн болж хувирдаг.
- Залуу нас (21-40). Хувийн дотно харилцаа төлөвшдөг. Залуу насандаа хайрлах, хөдөлмөрлөх хамт олны дунд ордог. Эс бөгөөс зожиг, сексийн таашаалгүй, эвдэн сүйтгэх хорлон санаатай болдог.
- Насанд хүрсэн үе (41-60). Өөртөө болон бусдад энэрэнгүй хандана. Өөрийн хийж буй алхам бүртээ итгэлтэй, сэтгэл хангалуун, бардам алхах үе. Эс бөгөөс хөшүүн, идэвхигүй амиа хичээсэн, бусдад урам зориг хайрладаггүй хүн болно.
- Нас тогтсон үе (61-ээс дээш). Амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж төрдөг. Санасандаа хүрч, үхлийг тайван хүлээж авдаг. Өмнөх амьдралын бүх мөчлөгт эерэгээр хандаагүй бол ганцаардмал, үхлийг айдас түгшүүртэй угтдаг.
Wednesday, December 1, 2010
Хүний амьдралын найман мөчлөг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment