Pages

Wednesday, December 1, 2010

Ургийн холбоо

Нэг удамтай ах дүү, төрөл төрөгсдийг хүн бүрээр тэмдэглэж, үе улируулан хөтлөхийг угийн (удмын) бичиг гэнэ.

Монголчууд эрхэмлэн ирсэн ураг төрлийн холбоог ураг удам, элгэн садан, төрөл төрхөм, авга ач, нагац зээ зэрэг ерөнхий шинжтэй бүлэг хүмүүсийн нэр, харилцаагаар илэрхийлж ирсэн онцлогтой. Эдгээр ерөнхий нэрийн зарим нь нутгийн аялгууны төдий зөрөөтэй ч нийт монгол хэлэнд ойлгомжтой байдаг.

Төрөл – Эцгийн талын нэг овог угсааны яасан төрлийхнийг хэлдэг. Эхийн талын цусан, үр хүүхдээ махан төрөлд хамааруулдаг заншилтай

Садан – Эхийн талын нагац нар болон авга эгч нар, хүргэд ба тэдний хүүхдэд багтдаг

Сүлбээ – Холын садан. Эцэг, эхийн төрөл, садангаас холдуу өөр овгийн хамаатан хүмүүс

Аав – Айл гэрийн өмөг түшиг, сүр сүлд. Монгол хүн айл гэрээ аав (нөхөр) нь гэрийн хоймроо ханхайтал дүүргэж, хүүхдээ өвөр дээрээ суулган, ээж (эхнэр) нь уулын нөмөрт байгаа юм шиг эр хүн (нөхөр) – ий халамжид багтдагаар ойлгодог

Авга – Монголчууд ураг төрлийн ёсонд эмэгтэй хэвэл нэгэн ах, хүмүүсийн дуудах нэр. Өөрөөр хэлбэл нэг эхээс төрсөн эрэгтэй ах, дүү, үеийхэн гэсэн утгатай. Эцгий талын дээрх нэг үеийн ахмад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авга ах, авга эгч гэдэг

Их авга – Эцэгтэй нэг эхээс төрсөн насаар ах хүмүүс

Бага авга – Эцэгтэй эх нэгтэй, эцгээс насаар дүүг хэлнэ

Нагац – Эхтэй хүй нэгтэй, эхийн талын хүмүүсийг дуудах нэр. Их, бага нагац гэж хэлдэг.

Ач – Ах буюу дүүгийн хүүхэд. Өөрт ач хүү болдог.

Зээ – Эгч болон охин дүүгийн хүүхэд, өөртөө зээ болдог.

Үеэл – Өвөг, эцэг нэгтэй ах дүүсийн хүүхдүүдийг хэлнэ. Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү бололцдог.

Хаяал – Элэнц нэгтэй ах дүүс. Үеэл ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаяал ах, дүү бололцдог.

Үе ах дүү – Хуланц нэгтэй ах дүүс

Бүл – Охин дүү хоёрын хүүхэд хоорондоо харилцан бүлэнцэр хэмээн дууддаг нэр

Баз – Эгч, охин дүү хоёрын нөхрүүд хоорондоо баз болдог. Бас гуя баз гэх нь ч бий.

Хур дүү – Эхнэрийн дүүгийн нөхөр

Монголчууд хүний овог, нэр, худ ургийн холбогдолтой үг хэллэгийн өөрсдийн харилцаанд хэрэглэхийн хамтад хүүхдүүдээ учрыг нь тайлж мэдүүлэх журамтай.

Удмын ёсоо дээдэлбээс ургийн ёс тэгширнэ

Уламжлалт ёсоо дээдэлбээс төрийн ёс тэгширнэ

Ургийн ёсоо дээдэлбээс хүмүүн заяа тэгширнэ

No comments:

Post a Comment